ЮНИМАТ ЭДЮКЭЙШН ХХК-НИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ЮНИМАТ ЭДЮКЭЙШН ХХК нь  2011 байгуулагдаж Европын Австри улсын THE COOL TOOL LLC-н албан ёсны дистрибютер болж үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Манай байгуулга нь Австри  улсад бүтээгдсэн ЮНИМАТ гэх аюулгүйн ажиллагааг хангасан, олон үйлдэлтэй, бага оврын технологын тоног төхөөрөмж импортоор оруулж ирдэг юм. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн том хэмжээтэй токарь, өрөм, хөрөө, фрэйзэрь, точель гэх мэт суурь машинуудыг ширээний болгон жижигрүүлж бага насны хүүхдүүд болон эхлэн суралцагчид зориулан үйлдвэрлэсэн бүтээлч машин юм. Европ, Хойд Америк ба Ази тивийн улсуудад сүүлийн 10 жилийн туршид  дунд сургууль болон их сургуулиудын технологийн хичээлд маш түлхүү хэрэглэгдэж тэр тусмаа боловсролын системд нь орж чадсан чадварлага Австри улсын экспортийн шилдэг бүтээгдэхүүн юм.
 
Юнимат эдюкэйшн компани нь Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай, бодит боловсролтой хүмүүс асар их хэрэгтэй бөгөөд,тэднийг бага наснаас нь бэлтгэхэд нь туслах болно. Сүүлийн жилүүдэд байгалийн нөөцийн дэлхийн зах зээл дээрх үнэ өссөнтэй холбогдон манай улсын уул уурхай, олборлох салбарын үйдвэрлэл тогтвортой нэмэгдэж байна. Энэ факт нь сайн мэдээ шиг сонсогдож байгаа боловч, хамгийн чухал салбар болох Боловсролын салбартаа хангалттай анхаарал тавьж нийгэмд хамгийн их хэрэг болж байгаа инженер сэтгэхүйтэй хүмүүс бэлтгэгдэхгүй байна. Өндөр хөгжилтэй улс орны хөгжлийг инженерүүд болон эрдэмтэд тодорхойлж чиглүүлж байдаг юм. Тиймээс дэлхийд нэртэй шилдэг Монгол инженерүүд бие болгоход хувь нэмэр оруулахын төлөө хичээн ажиллаж байна.